Түгээмэл асуулт, хариулт

Нэхэмжлэх дээр суурилсан зээлийн үйлчилгээ нь богино хугацаат зээлийн үйлчилгээтэй адил нэг төрлийн зээлийн үйлчилгээ юм. Өөрөөр хэлвэл та бусдаас авах авлагаа урьдчилан биднээс авах бөгөөд авлага төлөгдөх үед биднээс авсан зээлээ эргүүлэн төлөх нөхцөлтэй зээл юм.

Ямар нэгэн худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр бичил, жижиг, дунд бизнес эрхэлдэг хэн бүхэн энэ зээлийг авах боломжтой.

Таны бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх, нэмэлт хөрөнгө оруулалт хийхэд зориулан олгож байна.

Зээлийн хугацаа: 45 хоног хүртэл
Шимтгэл: Олголт бүрт суутгаж авна.
Хүү: Зээлийн олголт хийгдсэнээс 46 дахь хоногоос зээлийн хүү тооцогдож эхэлнэ.

  • Бизнесээ 6 сараас доошгүй хугацаанд эрхэлсэн
  • Банк болон бусад ББСБ-д чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх.
  • Танай бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авагчтай байгуулсан гэрээ, нэхэмжлэх байх.

Таны борлуулалтын орлого нь манай тогтоосон шалгуурыг хангаж байгаа тохиолдолд зээл олгож болно.

Таны худалдан авагчтай байгуулсан гэрээ нь барьцаа болно.

  • Орлого нотлох баримтууд (дансны хуулга 6-12 сар хүртэл, хар дэвтэр, кассын тайлан, санхүү, татварын тайлан)
  • Үйл ажиллагаатай холбоотой баримтууд (тусгай зөвшөөрөл, түрээсийн гэрээ, бусад)
  • Банк болон ББСБ-д зээлийн үлдэгдэлтэй бол зээл, барьцааны гэрээний хуулбар
  • Үл хөдлөх хөрөнгө барьцаалах тохиолдолд хөрөнгийн гэрчилгээ.

Та зээлийн шалгуур хангаж, зээлийн хязгаараа тогтоолгосон бол бид таньтай “Мастер зээл”-ийн гэрээ байгуулна. Давтан зээлийн олголт бүрт зээлийн гэрээ байгуулснаар тогтоосон хязгаар хүртэл хэд хэдэн удаа зээл авах боломжтой.

Бид таны бизнесийн үйл ажиллагааг судлаад таны авах боломжтой зээлийн дээд хязгаарыг тогтоож өгнө. Тэр хязгаар хүртэл та зээлээ хэд ч хуваан авах боломжтой.

Та мастер гэрээ байгуулсан бол та өөрийн порталаар нэвтэрч орон зээлийн хүсэлт илгээн гэрээгээ баталгаажуулснаар зээл олгох боломж бүрдэнэ.

Компанийн эцсийн өмчлөгч зээлийн гэрээг баталгаажуулах бөгөөд Мастер гэрээнд бүртгэлтэй утасны дугаарт илгээгдэх нэг удаагийн нууц үгийн ашиглан Зээлийн гэрээг баталгаажуулна.